1. Бүртгүүлэх/Нэвтрэх заавар
nomin.mn-д бүртгүүлэхийн тулд хэрэглэгчийн профайл хэсэг дэх “нэвтрэх” товч дээр дарна.
Nomin bonus card болон upoint card-аар нэвтэрнэ эсвэл ашигладаг и-мэйл хаягаа оруулна.
Бүртгүүлэх/Нэвтрэх нууц үгээ оруулаад нэвтэрнэ.
Хэрэглэгч nomin.mn - д бүртгүүлэх үед цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах тул хэрэглэгчээс өөр хүн нууц үгийг мэдэх боломжгүй юм.
Нууц үгээ мартсан бол яах вэ?
“Нууц үг сэргээх” товч дээр дарж бүртгэлтэй и-мэйл болон утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг оруулна. Шинээр нууц үг оруулаад нэвтэрнэ.
Захиалга хийж баталгаажуулсны дараа таны и-мэйлээр болон гар утсанд мессежээр захиалгын дугаар, нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг танд хүргэнэ.
Захиалга бүр дахин давтагдашгүй захиалгын дугаартай байх бөгөөд төлбөрөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээрээ захиалгын дугаараа бүрэн, зөв бичих ёстой. Гүйлгээний утгыг зөв бичээгүй тохиолдолд тухайн захиалга манайд баталгаажих боломжгүй тул ийнхүү алдаа гаргасан бол /1800-2800/ дугаарын утсанд холбогдож асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой. Төлбөрийг шилжүүлэхдээ системд заагдсан зааврыг зайлшгүй дагах шаардлагатай.
Та өөрийн захиалсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг nomin.mn дээрх өөрийн бүртгэл доторх “миний захиалгууд” хэсгээс харах боломжтой бөгөөд энэ хэсэгт таны захиалгын түүхүүд хадгалагдсан байдаг.
Захиалгын нийт үнийн дүнг 100 хувь урьдчилан төлснөөр таны захиалга баталгааждаг.
Та захиалга хийснээс хойш 24 цагийн дотор зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн байх шаардлагатай. Захиалгын төлбөр 24 цагийн дотор холбогдох дансанд орж ирээгүй тохиолдолд nomin.mn ээс холбогдон танаас захиалга цуцлах талаар мэдээлэл авах болно.
Нэгэнт цуцлагдсан захиалгыг дахин сэргээх боломжгүй бөгөөд та хүсвэл захиалгыг дахин шинээр хийх боломжтой.
Та 24 цагийн дотор захиалгын төлбөрийг төлж чадаагүй, захиалга цуцлагдсан тохиолдолд nomin.mn ямар нэгэн хариуцлага хүлээхгүй учир нь nomin.mn захиалга хийгдсэнээс хойш 24 цагийн хугацаанд танд худалдан авалт хийх эсэхээ шийдэх боломжийг олгодог. Энэ хугацаанд та захиалгаа цуцлах, өөрчлөх боломжтой.
Харин та захиалгын төлбөрөө төлсөн бол тус захиалгыг цуцлах боломжгүй ба 09:00-21:00 цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой.
Та nomin.mn-д бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах, борлуулалтын урамшуулал авах боломжтой болно.
Тодорхой бараа бүтээгдэхүүнээс хөнгөлөлт үзүүлэх эрхийн бичиг юм.
1. Купон код ашиглах журам
1.1 Эрхийн бичиг дээр нэг удаа ашиглах үсэг тооноос бүрдэх тусгай КОД болон хүчинтэй хугацааг зааж өгсөн байна.
1.2 Эрхийн бичгийг нэг удаагийн худалдан авалтанд л ашиглах боломжтой
1.3 Хугацаа хэтэрсэн эрхийн бичгийг ашиглах боломжгүй
1.4 Худалдан авахыг хүссэн барааны нийт үнийн дүн эрхийн бичгийн үнийн дүнгээс бага тохиолдолд уг үнийн дүнгийн дутууг компаниас буцаан олгохгүй. Эрхийн бичгээс илүү гарсан төлбөрөө байгууллагын данс руу хийнэ.
2. Купон код ашиглах нөхцөл.
2.1 Таны худалдан авахаар сонгосон барааны үнийн дүн эрхийн бичгийн үнийн дүнгээс илүү байж болно. Илүүг компанийн заасан дансруу шилжүүлнэ.
Жишээ: Таны эрхийн бичгийн үнийн дүн 30.000₮ байхад худалдан авалтын нийт үнийн дүн түүнээс их болсон бол үнийн дүнгийн зөрүүг сайтын дансруу шилжүүлснээр захиалга баталгаажна.
3. Купон код ашиглах заавар
3.1 Захиалагчийн мэдээллийг бүрэн зөв бөглөсний дараа дэлгэрэнгүй хаяг хэсэгт өөрийн хүргүүлэх хаягийг бичнэ.
3.2 Төлбөр төлөх товчин дээр дармагц төлбөрийн хэрэгслүүдийн жагсаалтын доор Купон ашиглах товч байна.
3.3 Купон ашиглах товчин дээр дарж эрхийн бичиг дээрх үсэг тоо нийлсэн кодыг бичиж ашиглах товчийг дарснаар эрхийн бичиг идэвхжиж тохирох хөнгөлөлт урамшууллууд хасагдана.
3.4 Эрхийн бичгийн үнийн дүн эсвэл хөнгөлөлтийн хувь хасагдсаны дараа төлөх төлбөр үлдсэн бол төлбөрийн хэрэгслүүдээс дансны шилжүүлгийг сонгож үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ.
3.5 Төлбөр бүрэн гүйцэд төлөгдсөнөөр захиалга баталгаажсан тухай мэдээлэл хэрэглэгчийн бүртгэлтэй мэйл хаягт очно.
Мэдээлэл хариуцагч “nomin.mn”-ийн тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, Хэрэглэгчид бүрэн ашиглах боломжийг олгох хүрээнд дараах мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
Хэрэглэгч таны худалдан авсан бараа тань таалагдахгүй байвал уг бараагаа 24 цагийн дотор бэлэн мөнгөөр буцаах боломжтой ба бид таны мөнгийг 100% эргүүлэн олгоно.
1.1 Хэрэглэгчийн овог, нэр, иргэний бүртгэлийн дугаар, төрсөн огноо, нас, хүйс оршин суугаа хаяг,шуудангийн хаяг, цахим гарын үсэг, захиалгын мэдээлэл, захиалгын үйл явц, банкны дансны дугаар, кредит болон дебит картын дугаар, захиалгын баталгаажилт, холбоо барих утасны дугаар, захиалгын болон гүйлгээний түүх, аватар зураг бүхий мэдээллүүд;
1.2 “nomin.mn” дээр хийгдсэн гүйлгээнд хамаарах хүлээн авагчийн нэр, мөнгөн дүн, шилжүүлгийн огноо, гүйлгээний баталгаажилтад хамаарах мэдээллүүд;Буцаах бараа нь хэрэглээгүй, гэмтээгээгүй, бохирдуулаагүй, сав баглаа боодлыг үрэгдүүлж гэмтээгээгүй, анх худалдан авах үеийн үзэмжийг алдагдуулаагүй, дагалдах иж бүрдэл нь бүрэн байх шаардлагатай.
1.3 “nomin.mn”-г хэрэглэх явц үүсэж буй бүртгэлийн,таалагдсан барааны болон бусад цахим өгөгдлүүд;
1.4 Хэрэглэгч nomin bonus card&upoint картаар болон зочин хэсгээр “nomin.mn”-д бүртгэл үүсгэсэн бол Энэхүү цуглуулах мэдээлэлд овог, нэр, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс г.м Хэрэглэгчээс нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд байх бөгөөд Хэрэглэгч -д нэвтрэх холбоосоор орж, нэр, нууц үгийг оруулснаар “”-д бүртгэл үүснэ.
1.5 Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд

Мэдээлэл авах

Бүтээгдэхүүний хямдрал, урамшууллын мэдээллийг цаг алдалгүй хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа бүртгүүлээрэй.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч