Ном Тэрслүү охидод зориулсан баяцхан түүхүүд

Ном Тэрслүү охидод зориулсан баяцхан түүхүүд

Барааны код:
1148085
Худалдах үнэ

29,880₮

4-c дээш авбал
26,780₮
Хэмнэлт
12,400₮

Үзүүлэлт

Насны ангилал
4 дээш
Зохиолч
ЭЛЕНА ФАВИЛЛИ
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

Энд өгүүлэх бүхэн итгэл найдвар дүүрэн зүрх сэтгэл дэлхийг өөрчлөх хүчтэйг нотлон харуулна. Эдгээр хатан зоригт эмэгтэйчүүдийн түүх охидыг урам зоригоор бялхааж, гоо үзэсгэлэн гэдэг нас үл харгалзан өөр өөрийн өнгөтэй оршин байдгийг ойлгуулж, залуу охидыг гайхшруулах болно. Номыг уншсан хүн бүр хүсэл тэмүүлэл, сониуч зан, өгөөмөр сэтгэлээр дүүрэн явах нь жинхэнэ амжилт, аз жаргал гэдгийг олж мэдээсэй. Амьдралынхаа үнэ цэнэтэй хором мөч бүрт аз жаргалтай байж, шинийг эрэлхийлж явах хэрэгтэй гэдгээ битгий мартаарай. Тэрслүү охидод зориулсан бяцхан түүхүүд олон талаараа үеийн үед үнэ цэнээ хадгалсаар байх болно. Тухайлбал ном бүтээхэд маш их хэмжээний мөнгөн хандив дал гаруй орны хүмүүсийн дэмжлэгээр босч, түүгээр ч зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрээс авьяаслаг эмэгтэй зураачид сайн дураараа хамтран ажилласан зэрэг олон шалтгаан бий. Залуу охид ирээдүйн амьдралд нь тохиож болох бэрхшээл бүхэнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тэр бүхэн дааж давшгүй зүйл биш гэдгийг ойлгох, аливаад сэтгэлийн хаттай байх нь хамгаас чухал. Саад тотгор, гутрал гунигийг даван туулах өөрийн замаа олж, яг л энэхүү номд бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийн нэгэн адил хойч үедээ үлгэр дууриал болж хүч тэнхээ хайрлаарай. Дэлхийн өнцөг булан бүрт буй хүсэл тэмүүллээр дүүрэн тэрслүү охидоо хязгааргүй мөрөөд, өөдөө тэмүүл, шаргуу тэмц, хэзээ ч бүү шантраарай!
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч