Ном Харгис зуун 1-р боть-Исай Калашников Чингис хааны түүхэн роман RUS

Ном Харгис зуун 1-р боть-Исай Калашников Чингис хааны түүхэн роман RUS

Барааны код:
1148461
Худалдах үнэ

17,980₮

4-c дээш авбал
16,080₮
Хэмнэлт
7,600₮

Үзүүлэлт

Насны ангилал
Бүх насныханд
Зохиолч
Хэвлэл мэдээллийн холбоо ТББ
Зориулалт, үзүүлэх үйлчилгээ
Уран зохиолын ном

Дэлгэрэнгүй мэдээлэл

Олон жилийн өмнө анх бичигдэж хэвлэгдсэн ч дэлхийн уншигчдыг байлдан дагуулсаар буй “Харгис зуун” түүхэн роман Монголд шинээр орчуулагдаж хэвлэгдэн гарлаа. Оросын нэрт зохиолч Исай Калашниковын арваад жил судалж бичсэн алдарт бүтээл өдгөө дэлхийн өнцөг булан бүрт олон сая хувиар хэвлэгдэн гарч “Мянганы шилдэг хүн” Чингис хааны тухай шилдэг бүтээлүүдийн нэгэнд тооцогдсоор байна. Тухайн номонд Чингис хааны мэндэлсэн цагаас эхлээд ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хүртэлх амьдралыг уран сайхны аргаар, яруу тод дүрслэн харуулсан юм. Цэцэн мэргэн ухаан, шаламгай түргэн хөдөлгөөн, эрчтэй хурдан сэтгэлгээ, овсгоо самбаа, тэвчээр хатуужил гээд монгол хүний бахдам сайхан олон олон онцлогийг харийн хүний нүдээр харах нь сонирхолтой байдаг. Хүн төрөлхтөний эрт дээр үеэс туурвиж үлдээсэн цөөхөн хэдэн түүхэн судрын нэг болох “Монголын нууц товчоо”-г эх сурвалж болгон ашиглахдаа энгийн ойлгомжтойгоор, түүхэн ба түүхэн бус олон сонирхолтой баатрууд бүхий адал явдалт хэлбэрт оруулж бүтээсэн ном юм. АГУУ ХААНДАА МӨРГӨМҮЙ Бид Оросын их зохиолчийн Чингис хааны үнэн түүхийг өгүүлэх “ХАРГИС ЗУУН” хэмээх номыг эх хэлнээ хөрвүүлэн гаргалаа. Агуу хаанаа бишрэх сэтгэл дэндүү ихээр буцалж, машид олон судалгаан дээр үндэслэж туурвисан гэх бидний дуулиант түүхийг өгүүлсэн, дэлхийд шилдэг ном болж чадсан уг романыг уншигч олондоо хүргэж буйдаа талархалтай байна. Их хаан маань том газар нутагтай болно хэмээн шууд дайлаар мордсон гэвэл эндүүрэл. Чингис хаан яг хэлсэн үг лугаа “Биеэ засаад гэрээ засч, гэрээ засаад төрөө зассан юм билээ”. Тэмүжин хүүг тэнгис далай лугаа агуу үйл, бодол сэдэлтэй эзэн хэмээн Чингис хаанаар өргөмжилсөн байдаг. Бага наснаасаа Тэмүжин хүү морь унаж, нум сум харваж, ахан дүүс, ард иргэдээ түшин тулж, залан чиглүүлж, хамтран зоригжуулж, оройлон манлайлж ирсэн. Улмаар шуудайнд хийсэн эвэр лугаа эв хавгүй болтолоо хагаралдсан цус нэгт түмнийг эвцүүлэн нэгтгэж, дэлхий дахинтай нэгдэн нийлж, хамтдаа хөгжин дэвших хүсэл зорилго нэгтэй болох үйлсэд зориглон мордсон. “Үхэж үл болно” хэмээх түүний дотоод сэтгэл зүйн өндөр бэлтгэл ард олонд шингэж, улмаар эр зориг үүсгэх их уухай болж олон ялалтуудыг авчирсан түүхтэй. Чингис хаан цэцэн мэргэдийн үгийг заавал сонсдог, эцсийн шийдийг зоригтой бөгөөд удирдагчийнхаа хурц ухаанаар хурдан түргэн гаргаж байсны хүчинд ялан дийлж, улмаар эзэнт гүрний их хүрээгээ хурдтай тэлж чадсан юм. Иргэн бүрийн ур дүй, хүсэл сонирхолд нийцүүлж үйл даалгаж, урам шан хүртээдэг жинхэнэ суу билиг ихтэй эзэн байсан хэмээн сударт дурдсан байдаг. Их хааны тулааны тактик дэндүү гарамгай. Голын урсгалыг хүртэл өөрчилж урвагчдыг живүүлэх, шөнө дөлөөр дайчин бүрийг арван түүдэг асаалган олуулаа мэтээр дайсныг мэхэлж буулган авах, айсан мэт ухарч буцсаар араас нь дайран орж бут цохих, уул сэтлэн уулгалан довтлох, доогуур хонгил ухаж, газрын дороос дайсны ичээнд гэнэт гарч ирэн хүйс тэмтрэх, зугтаж олноороо бүгэгсэдийг галт сум нүүлгэн галдан шатаах... зэргээр ухаан санаандаа байнгын ялан мандах сэдэл үүсгэж хөдөлснөөр дэлхийн талыг байлдан эзэлсэн аж. Гэхдээ Чингис хаан бусдыг эхлээд заавал Их гүрэндээ эвээр нэгдэх санал тавьдаг байсан хэмээн бидний түүхийн ноён судар болох “Монголын нууц товчоо”-д дурдсан байдаг. Дэлхийд өрсөлдөх ур ухааныг Их хаан маань бидний цусанд, мөн үүх түүхэндээ үлдээгээд одсон бус уу. Газрын биш тархины эрдэнэсээ ухаж гаргаад бид мөрөөдөх биш хөдлөх чухал. Тэмцэлд бэлтгэл хэрэгтэй. Өдөр бүр өөрийгөө эхлээд сайтар цэвэрлэх, дараа нь гэрээ, тэгээд үүдээ, гараад нэг мод ч гэсэн тариад, ядахдаа өдөрт ганц цаг ном уншаад эхлэхээр амьдрал арай өнгөтэй харагдаж, цааш үйл сэдэн, ур эзэмшиж бүтээгээд улам өргөжих тэмүүлэл бий болох бус уу. Цэгцэрсэн биед сэтгээ үүсдэг жамтай. Сэтгэсэн бол хөдөлнө. Сайн хөдөлгөөн бүрийг үнэлдэг зах зээл бидний өмнө байна. Чингис хаан лугаа монголчууд бид дэлхийд гайхагдсан олон үйл бүтээж, оюуны байлдан дагуулалт хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
homepage
Нүүр
Хямдрал
cartempty
Сагс
profile
Хэрэглэгч